Slim Shady EP

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Jump to navigation Jump to search
Slim Shady EP
Хөгжмийн цомогЗагвар:Инфобокс хөгжмийн цомог/Засвар/төрөл танигдаагүй: Эминэм
Худалдаанд гарсан 1997 оны 12 дугаар сарын 10
Бичлэг 1997 он
Бичлэгийн студи Web Entertainment
Жанр Хип Хоп, Аймшгийн
Үргэлжлэх хугацаа 28:32
Үйлдвэрлэгч Ах дүү Басс, DJ Хед, DJ Рек, Денаун Портер, Эминэм, Кунива
Студи Studio 8 (Ферндэйл, Мичиган)
Дан дууны цомог
1998 оны 10 дугаар сарын 13 Just Don't Give a Fuck

Slim Shady EP бол 1997 оны 12 дугаар сарын 10-нд Web Entertainment-аар дамжуулан гаргасан Америкийн реппер Эминэм-ийн цорын ганц өргөтгөсөн цомог юм. Түүний анхны цомог Infinite-ээс ялгаатай нь тэрээр Slim Shady EP-ээр дамжин Interscope Records-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жимми Иовин болон баруун эргийн хип хоп реппер, продюсер, Aftermath Entertainment-ийг үүсгэн байгуулагч Доктор Дре нартай танилцах гүүр болж дараагаар нь The Slim Shady LP (1999) цомгоо гаргаж түүний алдар нэрд хүрэх замнал нь эхэлсэн юм.

Энэхүү EP-нд Эминэмийн хоёрдогч дүр болох Слим Шэйдиг танилцуулж байгаагаар гарна. Энэ EP цомог нь Interscope болон Aftermath-тай гэрээ байгуулахаас өмнө гарсан тул эх хувь нь одоо маш их үнэлэгддэг аж. Доторх дууны үгнүүд нь Infinite цомгийн дуунуудаас эрс ялгаатай бөгөөд хар тамхины хэрэглээ, садар самуун, сэтгэцийн тогтворгүй байдал, хүчирхийллийн талаар дурддаг байна. Цомогт түүний ядуу амьдралтайгаа тэмцэх, шүүмжлэлээс болж өөрийгөө голох, гэр бүлийн бэрхшээлтэй асуудал зэрэг ноцтой сэдвүүдийг агуулсан дуунууд багтсан байна. Шүүмжлэгчид түүнийг Наас болон Эй Зи-тэй дэндүү адилхан сонсогдсон гэж үзсэн бөгөөд энэ цомгийн Infinite-ээс мэдэгдэхүйц ялгарсан байгаа нь энэ ажээ. Тэрээр хэлэхдээ: "Энэхүү EP дээр DJ Хед, Ах дүү Басс, Мистер Портер нартай хамтран ажилласан нь дуунууд болон хөгжмийн үйлдвэрлэлийн үнэ цэнэ нь өмнөх цомгийн хүчин чармайлтаас хавьгүй өндөр байлаа" гэж хэлсэн байна. Billboard-д бичсэнээр Эминэм: "Хөгжмийн хүсэл эрмэлзэл нь миний аз жаргалгүй амьдралаас зугтах цорын ганц зам гэдгийг ойлгосон" гэжээ.

Дуунуудын жагсаалт

[засварлах | кодоор засварлах]
Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Intro (Slim Shady)"   1:05
2. "Low Down, Dirty"   4:44
3. "If I Had"   4:06
4. "Just Don't Give a Fuck"   4:00
5. "Mommy (Skit)"   0:39
6. "Just the Two of Us"   4:20
7. "No One's Iller (featuring Swifty McVay, Bizarre & Fuzz Scoota)"   4:58
8. "Murder, Murder"   4:40
Нийт үргэлжлэх хугацаа:
28:32
Нэр Үргэлжлэх хугацаа
9. "If I Had (Radio Edit)"   4:01
10. "Just Don't Give a Fuck (Radio Edit)"   4:03
Нийт үргэлжлэх хугацаа:
36:36