Шинжлэх ухааны уран зохиол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Jump to navigation Jump to search

Шинжлэх ухааны уран зохиол гэдэг нь шинжлэх ухааны аргаар хийсэн судалгаа, онолын ерөнхий дүгнэлтийн үр дүнд бичгээр бий болсон зохиол бүтээлийн цогц юм. Шинжлэх ухааны уран зохиол нь шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт амжилтын талаар эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдэд мэдээлэл өгөх, шинжлэх ухааны нээлтүүдийн тэргүүлэх чиглэлийг нэгтгэх зорилготой юм. Ер нь шинжлэх ухааны бүтээл хэвлэгдээгүй бол бүрэн гүйцэд гэж тооцогддоггүй.

Шинжлэх ухааны анхны бүтээлүүд нь янз бүрийн төрлөөр бүтээгдсэн байдаг: тууж, хэлэлцүүлэг, сургаал, харилцан яриа, аяллын тэмдэглэл, намтар, тэр ч байтугай яруу найргийн хэлбэрээр. Шинжлэх ухааны уран зохиолын хэлбэрт нэг сэдэвт зохиол, тойм, нийтлэл, тайлан, тойм, намтар, газар зүйн болон бусад тайлбар (эссе), товч мэдээлэл, хураангуй, нийтлэлийн хэлбэрээр тараагдсан илтгэл, улс хоорондын харилцааны хураангуй, түүнчлэн хэвлэгдээгүй шинжлэх ухааны судалгаа - эрдэм шинжилгээний ажил, диссертаци зэрэг орно.

Орчин үед олон улс оронд шинжлэх ухааны ном зохиолыг баталгаажуулах механизм байдаг бөгөөд үүнийг засгийн газар эсвэл олон нийтийн шинжлэх ухааны байгууллагууд их дэмждэг. Шинжлэх ухааны уран зохиолыг хэвлүүлэхэд тавигдах гол шаардлагуудын нэг бол түүнийг заавал хянан шалгах явдал юм. Энэ үйл явцын нэг хэсэг болгон шинжлэх ухааны сэтгүүлийн хэвлэн нийтлэгч эсвэл редактор нь шинэ шинжлэх ухааны бүтээлийг нийтлэхээсээ өмнө тухайн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд (ихэвчлэн хоёроос доошгүй) буюу хянагчдад илгээж албан ёсоор шүүмж авдаг. Гол төлөв бүтээл зохиолоо шинжлэх ухааны сэтгүүлд болон тусгайлан албан ёсоор ном болгож хэвлүүлээгүй бол зохиолыг баталгаажаагүй гэж үздэг.

2015 онд хийсэн «PLoS One» судалгааны дүнгээр Elsevier, Wiley, Taylor & Francis, SAGE Publishing, Springer зэрэг 5 хэвлэх газар дэлхийд гарч буй шинжлэх ухааны уран зохиолын талаас илүү хувийг хянаж байгаа ажээ.